Хэдийгээр энэ хорвоогийн бүх хүмүүсийн ярих, сонсох эрхтэн нь адил  боловч нэг ижил авиаг улс үндэстнүүд өөр өөрийн авиа зүйн онцлогоороо янз бүрээр дуудаж хэлдэг.

Иймд англиар зөв ярьж өөрийгөө бусдад ойлгуулахын тулд

хамгийн түрүүнд анхаарах зүйл маань англи хэлний авиа зүй юм.

Англи үгсийг зөв хэлж, дуудлагаа сайжруулахын тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

1. Галиг

Англи хэл нь 24 үсэгтэй боловч 48 авиатай.  Авиа бүр нь өөрийн гэсэн галигтай.

Галиг гэдэг нь авиаг тэмдэглэдэг тусгай дүрс тэмдэг юм. Англи хэлэнд үгс бичсэнээрээ дуудагдахгүй учир галиг мэдэх нь чухал ач холбогдолтой.

...
2011-05-06